Эрдэнэтийн 49%

Хүн бүр ярьж байхад би яаж зүгээр суух вэ. Ер нь Эрдэнэт маань одоо л нэг зөв зам руугаа орж байгаа биш үү. Хэний ч эрх ашиг хохироогүй байхад юун хэл ам тариад байгаа юм гэж байна.  Эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд бүрээр нь хамтдаа нэг эргэцүүлэл хийе.

Эрх ашиг нь хөндөгдөгсөд нь Монгол Улс – МУ, Монголын Төр – МТ, Монгол Зэс – МЗ, Ард Түмэн – АТ, Шахааны Бизнес Эрхлэгчид – ШБЭ, тэдний маргааныг таслагч Монголын Хуулийн Байгууллага – МХБ.

АТ-ний эрх ашгийн зүгээс аваад үзвэл МЗ хувийн байгууллага юм болохоор өөрөө өөрөөсөө хулгай хийхгүй, ганц болгоомжлол бол татвараа бүрэн төлөх ёстой, түүнд нь МТ хамтран эзэмшигч бөгөөд татвар дээр амиа тэжээдгийнхээ хувьд хяналт тавина. МТ ба МЗ-ийн өөр хооронд нь хашаа татчихгүйгээс хойш МЗ нь МТ-ийн хамсаатан ШБЭ-ийн шахааны бизнесийг давхар цагдана. МУ-ын эрх ашгийн үүднээс аваад үзэх ахуул Эрдэнэт маань бүрэн манай улсынх болж буй нь тун олзуурхууштай байж таараа.

МЗ 49%-ийг авахдаа хууль зөрччихсөн бололтой юм, тийм учраас МХБ түүний 49%-ийг нь хурааж аваад хамтран эзэмшигч МТ-д өгөх юм байна. Нөгөө талаас МТ өөрөө Эрдэнэт үйлдвэр байгуулагдсанаас хойшх хугацаанд шувт шахаа хийгээд, тэр-байтугай хэрэг тарьсан юм байна, тэгэхээр түүний 51%-ийг нь МХБ хурааж аваад зөрүүлээд нөгөө хувьцаа эзэмшигчид нь өгчих юм байна. Ингэснээр тэдний хувь эзэмшлийн харьцаа солигдож МТ 49%, МЗ 51% эзэмшихнээ.

Ганц л эрх ашиг нь хохирогч байгаа бололтой, тэр нь ШБЭ юм байна. Түүнийг хамгаалагч байхгүй гэж үзвэл нээрээ л эрх ашиг хохирогч байхгүй бололтой дүр зураг харагдана.

Өө тийм бас ЦНД гэж байгаа ш дээ. ЦНД маань ШБЭ-ийг арай хайцайлмааргүй юмаа. Би бол түүнийг бараг өөрөө МХБ юм гэж ойлгоод байдаг юм ш дээ?!

Leave a comment